2015.11.24
1. Г.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй хууль зөрчсөн ажиллагаанаас учирсан хохиролыг арилгуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шүүгч З.Түвшинтөгс
Илтгэгч шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Х.Хишигбатын нэхэмжлэлтэй И.Сайнбаатарт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Дөл цамхаг” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын өр барагдуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг батлаж шийдвэрлэв.