Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.11.19)

2015-11-19     

2015.11.19
1. Б.Наранчулууны нэхэмжлэлтэй хариуцагч С.Бадрахад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 1.450.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
2. Г.Чулуунбатын нэхэмжлэлтэй Налайх хотын захирагчид холбогдох Налайх хотын захирагчийн захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бөглүүлэх тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 30 өдрийн цагт болохоор хойшлуулж шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал