Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.11.18)
2015.11.18
1. Ш.Сувдын хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Б.Шижирийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Төрийн банкинд холбогдох ажилгүй байсан хугацааны олговор 7.209.213 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1.103.869 төгрөг нийт 8.313.582 төгрөг гаргуулах эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Дөл цамхаг” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын өр барагдуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
4. “Найман мод” ХХК-ний нэхэмжлэлтэй Улаан загалмайн хороонд холбогдох олох ёстой байсан орлого 17.760.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Шүүгч Н.Баярсүрэн
Шүүгч Д.Уранчимэг
Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр үзлэг хийлгэхээр гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал