Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.11.17)
2015.11.17
1. “УБЦТС” ХХК-ний НХҮТ-ийн хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Хангайган-Эрдэнэ” ХХК буюу захирал Н.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг
Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Н.Хандаагийн нэхэмжлэлтэй Э.Гантигцэцэгт холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 2.888.096 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэх хэсгийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол 21.750.000 төгрөг арилгуулах тухай иргэний хэрэг
Шүүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал