Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.11.16)

2015-11-19     

2015.11.16
1. Налайх дулааны станц ТӨХК –ний нэхэмжлэлтэй “Инкона Налайх” ХХК-д холбогдох дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд 602.221 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
2. Налайх дулааны станц ТӨХК –ний нэхэмжлэлтэй Л.Раднаабаатарт холбогдох дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд 608.643 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.
 
3. Г.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй хууль зөрчсөн ажиллагаанаас учирсан хохирол арилгуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шүүгч З.Түвшинтөгс
Илтгэгч шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нотлох баримт гаргуулахаар гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 24 өдрийн 10 цагт болохоор хойшлуулж шийдвэрлэв.
 
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал