“ИРГЭН-2014” НЭГДСЭН СИСТЕМИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2015-11-19     

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажлын хэсгийн бүрэлдэхүүн сургагч багш Ц.Өрнөндэлгэр, Ш.Одгэрэл, Д.Оргил нар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудад Шүүхийн мониторингийн тухай ойлголт, Шүүхийн мониторингийн зорилго, зорилтууд, нэгдсэн системийн тухай ойлголт, системд нэмэлтээр хийгдсэн дотоод мэдээний маягт, киоск төхөөрөмж,  Dashboard буюу шүүн таслах ажлын өдөр тутмын мэдээлэл нэгдсэн системийг нэвтрүүлснээр цаашид хүрэх үр дүнгийн тухай танилцууллаа.     
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР