БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-11-17     

Шүүхийн ерөнхий зөвлөл, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч "Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, хууль сурталчилж ажиллалаа.
 
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Лхагва-Очир, Налайх хотын захирагч Ш.Хаан, Дүүргийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл хариуцсан орлогч Ч.Одонхүү, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Г.Буянхишиг, референт Э.Золбоо, Багахангай, Налайх дүүргийн Шүүхийнзохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалсайхан нар оролцов.
 
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр "Шүүхийн шинэтгэлийн үр дүн” сэдвээр, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү “Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн   Б.Уранзаяа “Захиргааны хэргийн шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалсайхан "Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр иргэдэд тус тус мэдээлэл хийлээ.
 
 
Уулзалтад Багахангай, Налайх дүүргийн 9 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, иргэдийн 90 гаруй төлөөлөл оролцож иргэд шүүхийн шинэчлэл болон иргэдийн төлөөлөгчийн талаар санал сэтгэгдлээ илэрхийллээ.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан Налайх дүүргийн иргэн Д.Нямдаваа болон 7 хорооны иргэн Н.Энхцэцэг нар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцох нь иргэдэд чухал ач холбогдолтой талаар ярьж шүүхийн шинэчлэл сайн хийгдэж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.
 
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫНГАЗАР