Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.11.09-11.13)

2015-11-14     

2015 оны 11 дүгээр сарын 09                                                                                          Даваа гараг
 
10:00 цаг
1. У.Анхбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал:Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар  Байлгаш овгийн Уламбаярын Анхбаярын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгч Д.Чинзориг
 
2015 оны 11 дүгээр сарын 11                                                                            Лхагва гараг
 
10:00 цаг
1. Д.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/
 
 
Шийдвэрлэсэн байдал: Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар  Боржигон овгийн Даваахүүгийн Мөнхтулгын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгч Д.Чинзориг
 
2. Ш.Өлзийбаяр, У.Сүнжидмаа нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас У.Сүнжидмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж , Ш.Өлзийбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэж, уг ялуудыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул