Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.11.02-11.06)
2015 оны 11 дүгээр 04 Лхагва гараг
11:00 цаг
1. Ш.Өлзийбаяр, У.Сүнжидмаа нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч У.Сүнжидмаагийн өмгөөлөгч Б.Тэнгис Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн, мөн шүүгдэгч нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
2015 оны 11 дүгээр сарын 06 Баасан гараг
09:00 цаг
1. Д.Нямсүрэн, Г.Хишигжаргал, Ч.Сайханцэцэг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Нийслэлийн Прокурорын газар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/3333 дугаартай албан бичгээр улсын яллагч Б.Батжаргал нь сургалттай учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн, мөн шүүгдэгч Д.Нямсүрэнгийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар нь өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
Шүүгч Д.Бавуу
Шүүх хуралдааны тойм гаргасан: Н.Гэрэлтуяа