Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.10.26-10.29)
2015 оны 10 дугаар сарын 26 Мягмар гараг
11:00 цаг
1. Б.Дашдоржид холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Б.Дашдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 18 жил, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шийтгэсэн 18 жил, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шийтгэсэн 5 жил 10 хоногийн зарим хэсэг болох 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
2015 оны 10 дугаар сарын 28 Лхагва гараг
10:00 цаг
1. Л.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Л.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгч Д.Бавуу
11:00 цаг
2. А.Бум-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: А.Бум-Эрдэнэд Эрүүгий хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгч Д.Лувсандорж
2015 оны 10 дугаар сарын 29 Пүрэв гараг
11:00 цаг
1. У.Анхбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Санчиндорж нь өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн түүний хүсэлтийг хангаж, У.Анхбаярт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
Шүүгч Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Н.Гэрэлтуяа