ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАВ.

2015-10-28     



Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2015\10\27) хурлаар 2016 оны төсөв, түүнийг дагалдсан зарим хуулийн заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэв. Шүүхийн тухай хуулийн 28.5, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.5 дахь заалтыг хүчингүй болгох талаарх Засгийн газрын оруулсан саналыг тус байнгын хороо дэмжив. Харин шүүгчийн цалингийн итгэлцүүр тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо дэмжсэнгүй. Үүний улмаас шүүгчдийн цалинг Шүүхийн тухай хуулийн 6.7 дахь заалтыг үндэслэн УИХ итгэлцүүрээр бус шууд тоон хэмжээ тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа ШЕЗ хуралдаж, шүүгчийн цалингийн хэмжээний талаарх саналаа Шүүхийн тухай хуулийн 6.7-д заасны дагуу УИХ-д хүргүүллээ.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАВ.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАВ.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАВ.