Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.10.15)
2015.10.15
1. Б.Шижирийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн банкны Налайх салбарт холбогдох ажилгүй байсан хугацааны олговор 7.209.213 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1.103.869 төгрөг нийт 8.313.582 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
2. Б.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй Э.Жавхлантөгсд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дах хэсэгт зааснаар 2 сарын хугацаатай зохигчдыг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал