Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.10.05-10.09)
2015 оны 10 дугаар сарын 05 Даваа гараг
09:00 цаг
М.Гансүлдэд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэрэг/
Шийдвэрлэсэн байдал: Урианхан овогт Мөнхбаатарын Гансүлдэд холбогдох эрүүгийн 2014 0100 0092 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцаав.
Даргалагч шүүгч Д.Бавуу, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2015 оны 10 дугаар сарын 05 Даваа гараг
10:00 цаг
Х.Жалбууд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Хохирогч Д.Дэлэгпунцаг “миний бие өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болоод байна. Миний хувьд заавал өөрийн биеэр биечлэн оролцох хүсэлтэй байна. Иймд шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 12-ныөдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов,
Шүүгч Д.Чинзориг
2015 оны 10 дугаар сарын 07 Лхагва гараг
10:00 цаг
М.Бейбитханд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: М.Бейбитханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзав.
Шүүгч Д.Бавуу
2015 оны 10 дугаар сарын 09 Баасан гараг
10:00 цаг
Н.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэрэг/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
Шийдвэрлэсэн байдал: Н.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 зүйлийн 551-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд 3 жил 05 сар хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг, шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж
Тойм гаргасан: Н.Гэрэлтуяа