Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.09.28-10.01)

2015-10-02     

2015.09.28                                                                                               Даваа гараг
 
11:00 цаг
1. Э.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал:Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг нь эрүүл мэндийн байдлын улмаас оролцох боломжгүй тухай баримтаа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хангаж, шүүгдэгч Э.Дөлгөөнд холбогдох хэргийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09.00 цагт хийхээр товлонзарлав. 
Ерөнхий шүүгч  Н.Одонтуул
 
2015.09.29                                                                                                  Мягмар гараг
 
10:00 цаг
1. Л.Нэргүйд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралд шүүх хуралдаанд оролцож байгаа учир Нэргүйд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт хийхээр товлон зарлав.
Шүүгч Д.Чинзориг
 
2015.09.30                                                                                                   Лхагва гараг
 
10:00 цаг
1. Б.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хаалттай хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6/
 
Шийдвэрлэсэн байдал:Иргэний нэхэмжлэгч Д.Баатарын өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, Б.Баярсайхан, О.Сүхбат, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэбат, Б.Доржпалам нарт холбогдох шүүх хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт хийхээр товлон зарлав.
Шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
 
2015.10.01                                                                                                     Пүрэв гараг
 
10:00 цаг
1. Л.Нэргүйд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Л.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгч Д.Чинзориг
 
 
 
Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                   Н.Гэрэлтуяа