Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.09.21-09.25)

2015-09-28     

2015.09.21                                                                                               Даваа гараг
 
09:00 цаг
1. Б.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хаалттай хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч О.Сүхбатын гаргасан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Б.Баярсайханы өмгөөлөгч А.Ган-Эрдэнийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүдийг тус тус хангаж, шүүгдэгч Б.Баярсайхан, О.Сүхбат, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Шинэбат, Б.Доржпалам нарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт хийхээр товлон зарлав.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж
 
14:00 цаг
2. Э.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай  урьдчилан шүүхэд бичгээр мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж,  шүүгдэгч Э.Дөлгөөнд холбогдох хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагт хийхээр товлон зарлав.  
Ерөнхий шүүгч  Н.Одонтуул
 
2015.09.22                                                                                                      Мягмар гараг
 
 10:00 цаг
1.М.Гансүлдэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тухай урьдчилан шүүхэд бичгээр мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүгдэгч М.Гансүлдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлав.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
Шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж
 
2015.09.23                                                                                         Лхагва гараг     
 
11:00 цаг
1. А.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунням нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туяа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжоор хангуулах, мөн шүүгдэгч А.Отгонбаярын өмгөөлөгч Х.Базаррагчаа нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн орлогч дарга, шинжээч эмч Т.Амартүвшинг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт тус тус гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч А.Отгонбаяр, Б.Батболд, Б.Буянтогтох, О.Гантогтох нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11:00 цагт хийхээр товлон зарлав. 
Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
Шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж
 
2015.09.24                                                                                                     Пүрэв гараг
 
10:00 цаг
1. Д.Даваадоржид холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгч Д.Чинзориг
 
 
 
Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                   Н.Гэрэлтуяа