АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД (2015.09.28-10.02)
2015 оны 09 дүгээр сарын 28 Даваа гараг
11:00 цаг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Дөлгөөнд холбогдох хэргийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Тогтох, хохирогчийн өмгөөлөгч В.Энхтамир, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, С.Энхбат нар оролцоно.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
2015 оны 09 дүгээр сарын 29 Мягмар гараг
10:00 цаг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Нэргүйд холбогдох хэргийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Тогтох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, хохирогч Б.Золжаргал нар оролцоно.
Шүүгч Д.Чинзориг
2015 оны 09 дүгээр сарын 30 Лхагва гараг
10:00 цаг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар Б.Баярсайхан, Н.Шинэбат нарыг, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4,126.2.6 дахь хэсэгт зааснаар Б.Доржпалам, О.Сүхбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд улсын яллагч Г.Энхтүвшин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцгээ, Т.Наранцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, А.Ган-Эрдэнэ, Г.Нямхүү, С.Батзаяа, Г.Наранбаатар нар оролцоно.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Д.Бавуу, Д.Лувсандорж
Шүүх хуралдааны зар гаргасан: Э.Ариунсайхан