Шүүхийн барилгад засварын ажил хийлээ.

2015-09-18     

       
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн байр 1991 онд ашиглалтад орсноос хойшхи хугацаанд 2013 онд Нийслэлийн шүүх /хуучин нэрээр/-ээс барилгын гадна талд засварын ажил хийжээ.
 
Тус Шүүхийн тамгын газар өөрсдийн нөөц бололцоог ашиглан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн байрны нийтлэг шаардлага”-д заасны дагуу шүүхийн барилгыг шаргал өнгөөр будаж, “Шүүхийн жишиг ном /brand book/”-ны төсөлд нийцүүлэн  шүүхийн хаягийг шинээр хийж байршууллаа.
 
Засварын ажлыг хийж гүйцэтгэсэн сантехникийн слесарь Ц.Үнэнчхүү, жолооч Ч.Баярсайхан, бусад ажилтнуудад шүүхийн хамт олны зүгээс баярласанаа илэрхийлж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.