Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.09.07-09.11)

2015-09-16     

2015 оны 09 дүгээр сарын 08                                                                                                Мягмар гараг
 
10:00 цаг
1. Н.Шинэбат, О.Сүхбат, Б.Доржпалам, Б.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6/
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Шинэбат, О.Сүхбат, Б.Доржпалам, Б.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг улсын яллагчийн гаргасан иргэний нэхэмжлэгчээр Д.Баатарыг тогтоолгох болон, шүүгдэгч О.Сүхбатын өмгөөлөгч А.Ган-Эрдэний гаргасан өвчтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
Ерөнхий шүүгч  Н.Одонтуул
Шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж
 
 
2015 оны 09 дүгээр сарын 09                                                                                                Лхагва гараг
 
10:00 цаг
1. Х.Алтантулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Х.Алтантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сархорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
 
11:00 цаг
2. О.Ганчулуун, М.Хүрэлбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч М.Хүрэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч О.Ганчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 20 жил хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч  Н.Одонтуул
Шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
 
2015 оны 09 дүгээр сарын 10                                                                                                  Пүрэв гараг
 
10:00 цаг 
1. Б.Цолмонд холбогдох торгох ялыг хорих ялаар солиулах тухай /ЭБШХ-ийн 336 дугаар зүйл/
 
Шийдвэрлсэн байдал: Б.Цолмонд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 9.692.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.    
Шүүгч Д.Бавуу
 
2015 оны 09 дүгээр сарын 11                                                                                                Баасан гараг
 
10:00 цаг
1. С.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч С.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгч Д.Чинзориг
 
 
Шүүх хуралдааны тойм гаргасан:                                   Н.Гэрэлтуяа