2015 оны 08 дугаар сарын 31 Даваа гараг
11:00 цаг
1. О.Ганчулуун, М.Хүрэлбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 5/544 тоот албан бичигт “Тус прокурорын газрын хяналтын прокурор С.Энхмаа нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өвчтэй байх тул О.Ганчулуун, М.Хүрэлбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр тогтов.
2015 оны 09 дүгээр сарын 02 Лхагва гараг
10:00 цаг
1. Б.Мөнх-Очирт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнх-Очирт холбогдох эрүүгийн 2014 0100 0095 тоот хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаав.
2015 оны 09 дүгээр сарын 03 Пүрэв гараг
10:00 цаг
1. Ч.Энхбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
Шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж, Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Ч.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 05 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Тойм гаргасан: Н.Гэрэлтуяа