ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2015-09-07     

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 123, 124 дүгээр тушаалаар анхан шатны зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.
Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn цахим хаягт хандан холбогдох мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд оруулж, баримт бичгийг файл хэлбэрээр хавсаргаж, нэр дэвшүүлэхийг хүссэн шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоог сонгож баталгаажуулан, бүртгүүлнэ.
Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг Шүүхийн мэргэшлийн хороо 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар баталсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулна.
Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид тавигдах хуульд заасан болзол, шаардлага хангасан хуульч www.shuugch-songon.mn хаягт хандан нотариатаар гэрчлүүлсэн дараах баримт бичгийг файл хэлбэрээр хавсаргана. Үүнд:
 
1. Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, бусдад хугацаа хэтэрсэн өр зээлтэй эсэх, мөн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгаж, хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг зурсан байна. (Өргөдөлийг өөрийн гараар бичнэ. Нөөцөөс нэр дэвшигч хэдэн оны хэдэн сард сонгон шалгаруулалтад оролцож, Шүүхийн мэргэшлийн хорооноос хэдэн онооны үнэлгээ авч байснаа тусгана.)/;
 
2. Монгол Улсын иргэний үнэмлэх;
3. Төрийн албан хаагчийн анкет /Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү./;
4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон Их, дээд сургууль төгссөн диплом /магистр, докторын зэргийн диплом/, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх /хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах/;
7. Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлсэнийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх. /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтэрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/;
8. Оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт /баг, хорооны Засаг дарга болон ТҮЦ машинаас/;
9. Эрүүл мэндийн үзлэгийн маягт /Шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт/- Шүүгчээр ажиллаж байгаа нэр дэвшигчид хамаарахгүй болно.
 
Нөөцөөс нэр дэвшигч шалгалтад оролцохгүй тул баримт материалаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн бичиг хэрэгт ирүүлнэ үү.
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 123, 124 дүгээр тушаалаар Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан шүүх:
 
Д/д
Шүүхийн нэр
1.
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
2.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
3.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
4.
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
5.
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
6.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
7
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
8
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
9
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
10
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
11
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
12
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
13
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
14
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
15
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
16
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх
17
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
18
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
19
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
20
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч
21
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
22
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
23
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
24
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
25
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
26
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
27
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
28
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
 
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2015.09.05