АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД (2015.09.07-09.11)

2015-09-04     

2015 оны 09 дүгээр сарын 08                                                                                                Мягмар гараг
 
10:00 цаг
 
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Шинэбат, О.Сүхбат, Б.Доржпалам, Б.Баярсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ.
Шүүх хуралдаанд улсын яллагч Г.Энхтүвшин, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, А.Ган-Эрдэнэ, Г.Нямхүү, Ш.Сарангэрэл, С.Батзаяа, Г.Наранбаатар, хохирогч Г.Номинзул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцгээ, Т.Наранцэцэг нар оролцоно.
Ерөнхий шүүгч  Н.Одонтуул
Шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж
 
 
2015 оны 09 дүгээр сарын 09                                                                                                Лхагва гараг
 
10:00 цаг
 
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Алтангадаст холбогдох хэргийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд улсын яллагч С.Энхмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа нар оролцоно.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
 
11:00 цаг
 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Ганчулуун, М.Хүрэлбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд улсын яллагч С.Энхмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо, Г.Наранбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганхуяг, шинжээч эмч Т.Сэлэнгэ нар оролцоно.
Ерөнхий шүүгч  Н.Одонтуул
Шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
 
2015 оны 09 дүгээр сарын 10                                                                                                  Пүрэв гараг
 
10:00 цаг 
 
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан Батболдын Цолмонгийн торгох ялыг хорих ялаар солиулах саналтай ирүүлсэн материалыг хэлэлцэх шүүх хуралдаанд прокурор Ж.Цэцэгмаа, Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийг төлөөлж А.Сугарнацаг нар оролцоно.
Шүүгч Д.Бавуу
 
 
2015 оны 09 дүгээр сарын 11                                                                                                Баасан гараг
 
10:00 цаг
 
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэнэ. Шүүх хуралдаанд улсын яллагч С.Энхмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Чулуунбат, хохирогч Ц.Цэрэнпалжий, Д.Төгсжаргал нар оролцоно.
Шүүгч Д.Чинзориг
 
 
Шүүх хуралдааны зар гаргасан:                                   Н.Гэрэлтуяа