Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.07.27- 2015.07.31)
2015 оны 07 сарын 27 Даваа гараг
11:00 цаг
1. С.Тилеуханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: С.Тилеуханд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгэв.
2015 оны 07 сарын 30 Пүрэв гараг
11:00 цаг
1. Д.Батжаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Д.Батжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 7 жил 01 сар хорих ял оноож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
15:00 цаг
2. П.Дэлгэрбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: П.Дэлгэрбаярт Монгол улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа