ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН
ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ
1. Шүүх бүрэлдэхүүнд оролцох иргэдийн төлөөлөгч тангараг өргөх ажиллагааг энэ журмаар зохицуулна.
2. Иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагааг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна.
3. Шүүх бүрэлдэхүүнд оролцох иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны танхимд Монгол Улсын Төрийн сүлдэнд тангараг өргөнө.
4. Иргэдийн төлөөлөгчийг тангараг өргөх үед шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчид босч хүндэтгэнэ.
5. Иргэдийн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчдын өмнө "Иргэдийн төлөөлөгч би хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаа зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэсэн тангаргийн үгийг тод, чанга дуудаж, Монгол Улсын Төрийн сүлдэнд ёслоно.
6. Тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгч нүүрэн талдаа Монгол Улсын Төрийн сүлдтэй, түүний дор "иргэдийн төлөөлөгч нүүрэн талдаа Монгол улсын төрийн сүлдтэй, түүний дор "Иргэдийн төлөөлөгчийн тангараг”-ийн бүрэн бичвэртэй тангаргийн хуудсанд тангараг өргөсөн он, сар, өдөр, газар, овог, нэрээ бичиж, гарын үсэг зурснаар тангараг өргөх ажиллагаа дуусна.
7. Иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудсыг хавтаст хэрэгт хавсаргана.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн
09 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт
ТАНГАРГИЙН БИЧИГ
20 оны сарын өдөр шүүхийн нэр
Иргэдийн төлөөлөгч .......................…........................................................би хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн,
хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаа зөрчвөл
хуульд заасан хариуцлага хүлээх болно.
Тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгч:
............................................…ний.............................……………………