Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам

2015-07-22     

 
 
 
Description: Description: Description: http://www.judcouncil.mn/uploads/posts/2014-12/1419929245_jijig.jpg
  МОНГОЛ УЛСЫН
 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ
 
2013 оны 06 сарын 19 өдөр                                                                                                                                  Дугаар 09 Улаанбаатар хот
 
Журам батлах тухай
Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5,8дугаар зүйлийн8.1, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийгтус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХнь:
 
1."Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулахжурам”-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Тангаргийн хуудасны загвар”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхан шатны бүх шүүхийн Тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Н.Дагва/-д тус тус үүрэг болгосугай.
 
3.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралт "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын 2 дугаар бүлгийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
 
4.Энэ тогтоолын бусад хэсгийг Шүүхийнтухайбагц хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газраас боловсруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал баталж, хүчин төгөлдөр мөрдөх өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
 
 
 
ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ