Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.07.06- 2015.07.10)
2015 оны 07 сарын 06 Даваа гараг
1. Ц.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шийдвэрлэсэн байдал: Ц.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял шийтгэв.
Шүүгч Д.Лувсандорж
2015 оны 07 сарын 07 Мягмар гараг
1. С.Лодойхүүд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2/
Шийдвэрлэсэн байдал: С.Лодойхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгч: Д.Лувсандорж
2015 оны 07 сарын 08 Лхагва гараг
1. Г.Соёл-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
Шийдвэрлэсэн байдал: Г.Соёл-ЭрдэнэдЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж, түүнд оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч: Н.Одонтуул
Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Д.Лувсандорж
2. К.Төлөвхаанд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3/
Шийдвэрлэсэн байдал: К.Төлөвхаанд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүнийг биечлэн эдлэх ялыг 5 жил 5 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч: Н.Одонтуул
Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Д.Лувсандорж
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа