Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.06.29- 2015.07.03)

2015-07-08     

2015  06 сарын 29                                                                                        Даваа гараг
 
1. Д.Сампилноровт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Сампилноровт 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгч Д.Бавуу
 
2. Г.Баярсайхан, Э.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шийдвэрлэсэн байдал: Хохирогч П.Мөнхзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Цолмон нарын гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулав.
Шүүгч Д.Чинзориг
 
2015 оны 06 сарын 30                                                                            Мягмар гараг
 
1. М.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1/
Шийдвэрлэсэн байдал: М.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгэв.
Шүүгч: Д.Лувсандорж
 
2. М.Батмөнх, М.Өлзийням нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2/
Шийдвэрлэсэн байдал: М.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял, М.Өлзийнямд Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Батмөнх, М.Өлзийням нарт тус бүр оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус шийдвэрлэв.
Шүүгч: Д.Лувсандорж
 
3. Б.Баярсайхан, О.Сүхбат, Н.Шинэбат, Б.Доржпалам нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн 4 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийг 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар Харчу овогт Батбаатарын Доржпаламд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Б.Баярсайхан, О.Сүхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Н.Шинэбатад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5  жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Баярсайхан, О.Сүхбат нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, тус бүрийн биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар Н.Шинэбатад 5 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж
 
2015 оны 07 сарын 01                                                                                                Лхагва гараг
 
1. Э.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шийдвэрлэсэн байдал: Э.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 01 хоног баривчлах ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 04 сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилан эдлүүлэхээр тогтоож, Э.Дөлгөөнөөс 39.491.320 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Өсөхжаргалд олгуулахаар шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч: Н.Одонтуул
 
2015 оны 07 сарын 03                                                                                               Баасан гараг
 
1. Ч.Нямжавт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн  98.1/
Шийдвэрлэсэн байдал: Ч.Нямжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэв.
Ерөнхий шүүгч: Н.Одонтуул
 
2. Б.Жавхлантад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шийдвэрлэсэн байдал:Б.Жавхлантад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 сар 01 хоног баривчлах ял шийтгэв.
Ерөнхий шүүгч: Н.Одонтуул
 
 
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                          Н.Гэрэлтуяа