Монголын шүүгчдийн салбар хороо гишүүддээ 2015 оны эхний хагас жилд хийгдсэн ажлын талаарх тайлангаа танилцуулж цаашид анхаарч ажиллах асуудлын талаар ярилцлаа.

2015-07-02     

ДҮҮРГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 4 ДҮГЭЭР
ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН САЛБАР ХОРООНЫ 2015 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖИЛЫН ТАЙЛАН

2015.06.30                                                                                                                                                        Улаанбаатар хот
 
Тус шүүхийн салбар хороо нь 2015 онд “Ахмад шүүгчдээ алдаршуулъя” гэсэн уриа дэвшүүлэн 8 шүүгч, гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явууллаа.
 
Салбар хороо нь 2015 оны хагас жилд 17 ажил хийж гүйцэтгээр төлөвлөснөөс гадна нэмж 4 ажил зохион явуулж нийт 21 ажил хийж гүйцэтгэсэн болно.
 
Харин төлөвлөснөөс хийгдээгүй 3 төрлийн ажил болох Шударга ёсны хэмжүүр сэтгүүлт нийтлүүлэхээр төлөвлөсөн “Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт нийтлэлийг Ерөнхий шүүгч Н.Одонтуул 4 дүгээр улиралд, “Хүний мөн чанар” сэдэвт лекц, “Харилцааны соёл" сэдвээр зохиогдох сургалтыг шүүгч З.Түвшинтөгс, Д.Уранчимэг нар санхүүгийн байдлаас шалтгаалан 3 дугаар улиралд хийхээр хойшлуулсан. Мөн  Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль шинэчлэн өөрчлөгдөх гэж байгаа тул шүүгч Д.Уранчимэг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх харилцааны талаар нийтлэл бичих шаардлагагүй гэсэн болно.
 
Хийсэн ажлын талаар танилцуулвал
 
Нэгт: Сургалт зохион явуулсан байдлын талаар
 
1.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Б.Нармандах “Улсын тэмдэгтийн хураамжийг тэгш, зөв хуваарилах” нь сэдэвт сургалтыг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд зохион явуулсан ба сургалтад тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар хамрагдсан.
Сургалтаар улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар хэрхэн хуваарилах, Улсын тэмдэгтийн хураамжийг “дахин тооцох” болон “хувь тэнцүүлэх” аргаар хэрхэн хуваарилах зэрэг асуудлаар ярилцаж, хууль хэрэглээний талаар нэгдсэн нэг ойлголтонд хүрэхээр санал бодлоо солилцож, цаашид анхаарах зарим асуудлын талаар ярилцсан үр дүнтэй сургалт болов.
Description: Description: http://www.court4th.mn/uploads/201502/news/thumb/ac0d6d5373b305c499103c8ae1593e5e_x3.JPG
 
1.2. Тус салбар хороо 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж Монголын Шүүгчдийн холбооны зардлаар 2015 онд сувилалд амруулах гишүүнээр Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын нэрийг дэвшүүлэн амруулсан болно.
 
1.3. Шүүгч З.Түвшинтөгс тус шүүхийн 2015 оны 1 дүгээр улиралд хойшлогдсон шүүх хуралдааны судлагааг өмнөх оны мөн үетэй харьцуулан судалж, хуулийн хугацаанд хэрэг маргааныг шийдвэрлэх, хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон эсэх, шүүгч, шүүгчийн туслах нар хэргийн оролцогчдод эрх, үүргийг ойлгомжтой тайлбарлаж байгаа эсэх, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар зохигчдод шүүх хуралдааны товыг хэрхэн мэдэгдэж шүүх хуралдааны бэлтгэл ханган ажиллаж байгаа  талаар санал туршлагаа солилцон ярилцсан болно.
Description: Description: http://www.court4th.mn/uploads/assets/image/hoishilson2.jpg
 
1.4.Шүүгч Л.Энхбилэг “Зээлийн гэрээний эрх зүйн” сэдвээр хийх сургалтын сэдвийг өөрчлөн 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Гэм хор учруулснаас үүсэх үүргийн шаардах эрх, үндэслэл, хууль хэрэглээнд анхаарах асуудал” сэдвээршүүгч, эвлэрүүлэн зуучлагч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулж  2 цагийн сургалт зохион байгуулсан. Сэдвийн хүрээнд онолын болон тус шүүхээр 2013-2014 онуудад шийдвэрлэсэн шийдвэр, Улсын дээд шүүхээр хянагдсан тогтоолыг судалж дээрх төрлийн маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, хууль хэрэглээний талаар шүүгч нартай санал солилцсон сургалт болов.
 
Description: Description: http://www.court4th.mn/uploads/assets/image/hicheel05132.jpg  
1.5. Ерөнхий шүүгч Б.Нармандах 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Сувд” алжаал тайлах төвийн уламжлалт эмчилгээний эмч Д.Сайханцэцэгийг урьж, тус шүүхийн шүүгч, ажилчдад "Алжаал тайлах, зөв хооллох нь эрүүл амьдрахын үндэс" сэдвээр сургалт хийлгэсэн. Уг сургалтаар уламжлалт бариа заслаар ямар эмчилгээг хийж болдог болон хүний амьдралд өдөр тутам хэрэгцээтэй, хэрэгжүүлж байх зүйлсийн талаар дэлгэрэнгүй зааж тайлбарлан шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй сургалт боллоо.
 
 
Description: Description: http://www.court4th.mn/uploads/assets/image/zuv%20hoollolt.jpg
1.6. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан компьютерийн хэрэглээ, системийн ойлголт, программ хангамж, интернет хайлтын талаарх цуврал хичээлийг тус шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Н.Алтанбагана зааж шүүгч, ажилтнуудаас үндсэн чадварын богино хэмжээний шалгалт авав.
Мөн MS-Word, MS-Excel, MS-Powerpoint зэрэг оффисын хэрэглээний програмуудын шинэ, хуучин хувилбарууд, үндсэн командууд дээрх ажилбаруудыг хэрхэн сонгож хэрэглэх талаарх заавруудыг цаашид заахаар төлөвлөв.
 
Description: Description: http://www.court4th.mn/uploads/201506/news/thumb/9acc03799dd7271fd54f3ec71d98ec91_x3.jpg
 
1.7.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Эд мөрийн баримт, барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгуулан ажиллаа.
 
Хоёрт: Хамтарсан уулзалтын талаар
2.1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчид 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарсан уулзалт зохион байгуулж санал солилцсон ба цаашид анхаарах асуудал болон хамтран хийх ажлын талаар ярилцав. Үүнд:
1.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Нийгмийн даатгалын хэлтэс болон шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандаж байгаа иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх,
2.Шүүхээс хүүхдийн эцэг, эхийг тогтоосон шийдвэр, Засаг даргын захирамжаар асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон байдлыг үндэслэн иргэдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоход гарч байгаа хүндрэл, маргааны талаар,
3.Иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хууль бусаар авах болсон талаар ярилцав. Мөн  шүүгч З.Түвшинтөгс тус байгууллагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн талаар иргэдэд зориулсан танилцуулга, гарын авлага гаргахаар болсон.
Description: Description: http://www.court4th.mn/uploads/assets/image/03201.jpg
 
 
2.2. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчдийн салбар хороо 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газартай хамтарсан уулзалт хийж ажлын нөхцөл байдалтай нь танилцаж, спорт өдөрлөгийг зохион байгуулсан ба шүүхийн “Дэнс” баг гар бөмбөгийн тэмцээнд нэгдүгээр байр эзэлж амжилттай оролцов.
 
 
Description: Description: http://www.court4th.mn/uploads/assets/image/albadan%20sport2.jpg
2.3. Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооноос 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зохион явуулсан “Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчид оролцож, Шүүхийн тухай багц хууль дахь шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн мэргэшлийн түвшин тогтоох, шүүхийн тамгын газраас шүүгчид чөлөө олгож байгаа талаар санал, бодлоо илэрхийллээ.
 
 
Description: Description: http://www.court4th.mn/uploads/assets/image/huulichid1.jpg
 
2.4. Тус салбар хороо нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ШШГЕГ-ын харьяа хорих 415 дугаар ангитай хамтарсан уулзалт зохион байгуулж, тус хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Description: \\BAGANA\install\shuugchid\103NIKON\DSCN4562.JPG
 
2.5. Тус салбар хороо нь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын туршлага судлах, шинэлэг асуудлыг өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зорилгоор бүх гишүүн, шүүгч нарын хамт 2015 оны 5 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан гатны 9 дүгээр шүүх, Сум дундын 11 дүгээр шүүх, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны 3 дугаар шүүх, Сум дундын 15, 16 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхүүдэд очин хамт олонтой танилцан чөлөөтуулзалт ярилцлага хийж, дурсгалын зүйл гардуулан, байгалийн үзэсгэлэнт газруудаар явсан болно.
 
Description: C:\Users\Battsetseg\Documents\My Received Files\Ерөнхий шүүгч Б.Нармандах\DSCN4692.JPG 2.6.Шүүхийн шинэтгэлийн салшгүй нэг хэсэг болох үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай үйлчлэх ажлын хүрээнд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар Налайх дүүргийн Бүртгэлийн хэлтэстэй хамтарсан уулзалт хийх төлөвлөгөөгөө өөрчлөн Налайх дүүргийн хороодын засаг дарга нартай “Ажил хэргийн хамтарсан уулзалт ярилцлага”-ыг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан.
Энэхүү уулзалт ярилцлагаар иргэд байгууллагуудын хаяг байршил, шилжилт хөдөлгөөн, энэ талаарх холбогдох баримт өрхийн бүртгэлийн дэвтэр хөтлөлт, гэр бүлийн гишүүдийн талаархи мэдээллийг хуульд заасан үндэслэлээр шүүхэд тодорхойлох журам, иргэдийн төлбөрийн чадварыг тодорхойлох санхүү орлого хөрөнгийн талаархи холбогдох мэдээллийн бүрдэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэр мэдэгдэх хуудас хүргэх, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Шүүх, Засаг дарга, нийгмийн ажилтны оролцоо сэдвийн хүрээнд харилцан ярилцаж санал бодлоо солилцсон ярилцлага болсон.
 
 
Description: Description: http://www.court4th.mn/uploads/assets/image/horoo1.jpg
 
2.7. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Налайх дүүргийн “Амь-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нартай хамтран ажиллаж, тус шүүх дээр эмнэлгийн эмч мэргэжилтнүүд яаралтай тусламжийн багаж хэрэгсэлтэй хүрэлцэн ирж шүүгч, ажилтнуудад эмнэлгийн анхан шатны үзлэг оношилгоо хийж, цусны даралт, биеийн жин үзэж, цусан дахь сахарыг тодорхойлон, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн болно.
Description: Description: http://www.court4th.mn/uploads/201506/news/thumb/737f4d1ba1581cb859fa6315faf31e30_x3.jpg
 
2.8. Дүүгийн Эрүүгийн хэргийн 4 дүгээр шүүхийн шүүгчид Дүүргийн 4 дүгээр прокурорын газар, Багахангай, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэстэй хамтарч захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар хамтарсан сургалт, уулзалт зохион явуулах ажлын хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарсан уулзалт зохион байгуулав.
 
Гуравт: Сэтгүүлд нийтлэл гаргах талаар
3.1. Шүүгч Л.Энхбилэг “Зээлийн гэрээний шаардах эрх, хууль хэрэглээ” сэдэвт нийтлэл бичиж нийтлүүлэхээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн судалгааны төвд  хянуулахаар хүргүүлсэн.
 
Дөрөвт: Спортын тэмцээн зохион байгуулсан талаар
4.1. Тус шүүх шүүгч, ажилтнуудын дунд Гар бөмбөг, дартс, теннисний тэмцээн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан. Тэмцээнд 5 баг оролцсоноос Д.Бавуу ахлагчтай баг 1 дүгээр байр, З.Түвшинтөгс ахлагчтай баг 2 дугаар байр, Б.Нармандах ахлагчтай баг 3 дугаар байрыг тус тус эзэлж амжилттайоролцлоо.
 
       Description: http://www.court4th.mn/uploads/assets/image/shuugchid2.JPG
Тавт: Нийгэмд хандсан хүмүүнлэгийн ажил зохион явуулсан талаар
5.1.Завхан аймгийн сум дундын 12 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямын гэр бүлд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, эмчилгээний зардалд 90000 төгрөгийн хандив өгч, ХААН банкны 5495279344 тоот дансаар шилжүүлсэн болно.
5.2. Тус шүүхийн шүүгч ажилтанууд нэг гэр бүлийн хоёр хүүхэд болох Цэрэнтогтох, 8 сартай дүүгийн хамт галын аюулд өгтөж түлэгдсэн тул эмчилгээнд зориулан 103000 төгрөгийг хандив өгч, ХААН банкны 5018042275 тоот дансаар шилжүүлсэн болно.
 
Зургаад: Хуулийн төсөл, санал асуулгад хамтран оролцох
6.1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн 4 дүгээр шүүхийн шүүгчид 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр “Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт түүнийг боловсронгуй болгох” асуудлаар хэлэлцэж саналаа Монголын хуульчдын холбооны  Шүүгчдийн хороонд хүргүүлсэн.
Мөн Хүний Эрхийн Комиссоос ирүүлсэн судалгаанд шүүгч бүр хамрагдан холбогдох байгууллагад буцаан хүргүүлсэн болно.
 
Долоод: Гишүүний татвар төлсөн байдал, зарцуулалт
7.1.Тус салбар хороо нь 2015 оны хагас жилийн гишүүнчлэлийн татвар 6000 төгрөгийг 8 шүүгч нараас тус бүр авч, Монголын шүүгчдийн холбооны Голомт банкан дахь 1102099071 дугаар дансанд \5000 төгрөг х 8 гишүүн\= 240.000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төлж, салбар хорооны хурамтлал 131000 төгрөгийг гишүүдийн саналаар үйл ажиллагаандаа зарцуулсан болно.
 
Цаашид анхаарах асуудлын талаар:
-Шүүгч нарын шагнал урамшуулалын талаар Монголын шүүгчдийн холбоонд уламжлан дэмжүүлж байх,
-Монголын шүүгчдийн холбоо шүүгчдийг сувилалд амруулахаас гадна бусад эрх зүйн байдлыг дэмжсэн үйл ажиллагаа зохион явуулах
 
 
                                                           МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ
           САЛБАР ХОРООНЫ ТЭРГҮҮН                             З.ТҮВШИНТӨГС