ОРОН НУТГИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

2015-06-30     

 
Хүн бүрийн суралцах хэв маяг харилцан адилгүй. Энэ нь сургалтыг хэлбэр, зохион байгуулалтын хувьд олон төрлийн, сонгох боломжтой байхыг шаардаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн сургалтыг олон хувилбарт болон чөлөөт сонголтын тогтолцоонд шилжүүлэх зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулан "ОРОН НУТГИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ийг зарлаж байна.
ЗОРИЛГО
Сургалт нь шүүгчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хууль зүйн өгүүлэл, нийтлэл бичих арга зүйд суралцаж, шүүхийн шинжилгээний тогтолцоо, түүний өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл, туршлага солилцож, Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялж эх орноороо бахархах, хайрлах үзлийг төлөвшүүлэхэд чиглэнэ.
ХҮРЭХ ҮР ДҮН
·Шүүгчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх;
·Шүүхийн шинжилгээний тогтолцоо, шүүхэд шинжээчийн дүгнэлтийг үнэлж буй практикийн талаар нэгдмэл ойлголттой болох;
·Хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, нийтлэл бичих арга зүйд суралцах;
·Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгалын үзмэртэй танилцаж, эрүүл орчин, цэвэр агаарт өөрийгөө хөгжүүлэн сургалтад оролцох.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД
Та бүхэнд 2015 оны 8 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ёлын ам болон Увс аймгийн Хяргас нуурт зохион байгуулах сургалтын хөтөлбөрийн танилцуулгыг толилуулж байна.
ОРОЛЦОГЧИД
Ёлын ам, Хяргас нуурт зохион байгуулах сургалтын хөтөлбөрт нийт 68 хүн оролцох боломжтой. Нэг хөтөлбөрт оролцогчдын тоо нь 34 байх бөгөөд үүнээс 26 нь шүүгч (2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар шүүгчээр 1-ээс дээш жил ажилласан), 3 нь шүүхийн тамгын газрын дарга, 5 нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ажилтан байна. Сургалтад оролцохыг хүсэгчид зохих журмын дагуу мэдүүлэг гаргах бөгөөд Шүүхийн сургалтын хэлтэс оролцогчдын тооны хязгаарт багтаан сургалтад оролцогчдыг сонгон бүртгэж, хариуг 2015 оны 7 дугаар сарын 9-ны өдөр www.judcouncil.mnцахим хуудсаар мэдээлнэ. Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуурын болон Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашааны сургалтын хөтөлбөрт оролцогчид хамрагдах боломжгүй.
"ЁЛЫН АМ” БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Сургалт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт орших Ёлын ам байгалийн цогцолборт газарт 2015 оны 8 дугаар сарын 17-22-нийг дуустал 6 өдрийн хугацаанд үргэлжилнэ.
МАРШРУТ (1460 км) – Улаанбаатар хот – Ёлын ам (Өмнөговь аймаг) – Улаанбаатар хот
 
ХӨТӨЛБӨР
Өдөр – I 2015.08.17
Цаг
Үйл ажиллагаа
07:30-18:00
УБ- Ёлын ам (655 км)
· Ёлын ам байгалийн цогцолборт газрын танилцуулга
 
Өдөр – II 2015.08.18
Цаг
Сэдэв
Товч агуулга
09:30-11:00
Шүүгчийн ёс зүй
Агуулга
· Хуульчийн баримтлах нийтлэг зарчим, үүрэг;
· Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм ба Шүүгчийн ёс зүйн дүрэм;
· Шүүгчийн ёс зүйн тулгамдсан асуудлууд.
11:00-12:30
Шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа (кейс хэлэлцүүлэг)
Агуулга
· Шүүгчийн ёс зүйн хяналтын институт;
· Шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа;
· Кейс хэлэлцүүлэг.
12:30-13:30
Үдийн хоол
13:30-15:00
Шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа (кейс хэлэлцүүлэг)
Агуулга
· Кейс хэлэлцүүлэг (үргэлжлэл)
 
Өдөр – III 2015.08.19
Цаг
Сэдэв
Товч агуулга
09:30-11:00
Шүүхийн шинжилгээний тогтолцоо, эрх зүйн орчин
Агуулга
· Шүүхийн шинжилгээний тухай ойлголт, ангилал, төрөл
· Шинжээчийн дүгнэлт гаргаж буй этгээдүүд, тэдгээрийн чиг үүрэг, хараат бус байдлын баталгаа.
11:00-12:30
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлт, шүүхийн практик
Агуулга
· Шүүхэд шинжээчийн дүгнэлт гаргаж буй өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал;
· Бүлгийн хэлэлцүүлэг.
12:30-13:30
Үдийн хоол
 
13:30-15:00
Бүлгийн хэлэлцүүлэг
 
Агуулга
· Хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, анхаарах асуудлууд;
· Дүгнэлт ярилцлага.
Өдөр – IV 2015.08.20
Цаг
Сэдэв
Товч агуулга
09:30-11:00
Бичих, илтгэх ур чадвар
Агуулга
· Сэдэв сонгох, судалгааны материал цуглуулах;
· Судалгааны өгүүлэл, нийтлэл бичих стиль, тавигдах шаардлагууд;
· Судлаачийн ёс зүй;
· Илтгэх арга техникүүд.
11:00-12:30
Бичих, илтгэх ур чадвар (дадлага ажил)
Агуулга
· Бичих, илтгэх арга техникүүд;
· Бүлгийн ажил
12:30-13:30
Үдийн хоол
13:30-17:00
Дүгнэлт ярилцлага/ чөлөөт цаг
Өдөр – V 2015.08.21
Цаг
Үйл ажиллагаа
07:30-18:00
Ёлын ам – Бага газрын чулуу (Дундговь аймаг) (396 км)
 
Өдөр – VI 2015.08.22
Цаг
Үйл ажиллагаа
07:30-18:00
Бага газрын чулуу – УБ (253 км)
 
"ХЯРГАС НУУР” БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Сургалт Увс аймагт орших Хяргас нуур байгалийн цогцолборт газарт 2015 оны 8 дугаар сарын 17-23-ныг дуустал 7 өдрийн хугацаанд үргэлжилнэ.
МАРШРУТ (2678 км) – Улаанбаатар хот – Тэрхийн цагаан нуур (Архангай аймаг) – Хяргас нуур (Увс аймаг) – Тэрхийн цагаан нуур (Архангай аймаг) - Улаанбаатар хот
 
ХӨТӨЛБӨР
Өдөр – I 2015.08.17
Цаг
Үйл ажиллагаа
07:30-18:00
УБ- Тэрхийн цагаан нуур (Архангай аймаг) (619 км)
· Хоноглох
 
Өдөр – II 2015.08.18
Цаг
Үйл ажиллагаа
07:30-18:00
Тэрхийн цагаан нуур (Архангай аймаг) – Хяргас нуур (Увс аймаг) (720 км)
· Хяргас нуур байгалийн цогцолборт газрын танилцуулга
 
Өдөр – III 2015.08.19
Цаг
Сэдэв
Товч агуулга
09:30-11:00
Шүүгчийн ёс зүй
Агуулга
· Хуульчийн баримтлах нийтлэг зарчим, үүрэг;
· Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм ба Шүүгчийн ёс зүйн дүрэм;
· Шүүгчийн ёс зүйн тулгамдсан асуудлууд.
11:00-12:30
Шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа (кейс хэлэлцүүлэг)
Агуулга
· Шүүгчийн ёс зүйн хяналтын институт;
· Шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа;
· Кейс хэлэлцүүлэг.
12:30-13:30
Үдийн хоол
13:30-15:00
Шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа (кейс хэлэлцүүлэг)
Агуулга
· Кейс хэлэлцүүлэг (үргэлжлэл)
 
Өдөр – IV 2015.08.20
Цаг
Сэдэв
Товч агуулга
09:30-11:00
Шүүхийн шинжилгээний тогтолцоо, эрх зүйн орчин
Агуулга
· Шүүхийн шинжилгээний тухай ойлголт, ангилал, төрөл
· Шинжээчийн дүгнэлт гаргаж буй этгээдүүд, тэдгээрийн чиг үүрэг, хараат бус байдлын баталгаа.
11:00-12:30
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлт, шүүхийн практик
Агуулга
· Шүүхэд шинжээчийн дүгнэлт гаргаж буй өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал;
· Бүлгийн хэлэлцүүлэг.
12:30-13:30
Үдийн хоол
 
13:30-15:00
Бүлгийн хэлэлцүүлэг
 
Агуулга
· Хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, анхаарах асуудлууд;
· Дүгнэлт ярилцлага.
Өдөр – V 2015.08.21
Цаг
Сэдэв
Товч агуулга
09:30-11:00
Бичих, илтгэх ур чадвар
Агуулга
· Сэдэв сонгох, судалгааны материал цуглуулах;
· Судалгааны өгүүлэл, нийтлэл бичих стиль, тавигдах шаардлагууд;
· Судлаачийн ёс зүй;
· Илтгэх арга техникүүд.
11:00-12:30
Бичих, илтгэх ур чадвар (дадлага ажил)
Агуулга
· Бичих, илтгэх арга техникүүд;
· Бүлгийн ажил
12:30-13:30
Үдийн хоол
13:30-17:00
Дүгнэлт ярилцлага/ чөлөөт цаг
Өдөр – VI 2015.08.22
Цаг
Үйл ажиллагаа
07:30-18:00
Хяргас нуур (Увс аймаг) – Тэрхийн цагаан нуур (Архангай аймаг) (720 км)
 
Өдөр – VII 2015.08.23
Цаг
Үйл ажиллагаа
07:30-18:00
Тэрхийн цагаан нуур (Архангай аймаг) – УБ (619 км)
 
ЗАРДАЛ
Сургалтыг зохион байгуулахад шаардагдах байр, хоол, сургалтын танхим, сургагч багшийн урамшууллын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санхүүжүүлнэ.
Харин сургалтад оролцогчид сургалт болох газарт очих болон буцаж ирэх замдаа хоноглох байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Мөн Улаанбаатар хотод ирэх, буцах эсвэл шууд Хяргас нуур, Ёлын аманд очих замын зардлаа өөрсдөө хариуцна.
Улаанбаатар хотоос 2015 оны 8 дугаар сарын 17-ны өглөө 07:30 цагт Хяргас нуур, Ёлын ам руу автобус хөдөлнө.
БҮРТГЭЛ
Сургалтын хөтөлбөрт оролцох шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сургалтад оролцох мэдүүлгээ (мэдүүлгийгэнд дарж татаж авна уу) 2015 оны 7 дугаар сарын 1-ээс 7 дугаар сарын 7-ны өдрийн доторjudtraining@judcouncil.mn хаягаар ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000 8033, 9634 3305 утсаар авах боломжтой.
 
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР