Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.06.22- 2015.06.26)

2015-06-30     

2015 оны 06 сарын 22                                                                             Даваа гараг
 
1. Б.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
2. Э.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 01-нийөдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
 
3.Ч.Энхбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Ч.Энхбатад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дүүргийн 4 дүгээр прокурорын газарт буцаав.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
2015 оны 06 сарын 23                                                                  Мягмар гараг
 
1.П.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар П.Энхтүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгч: Д.Бавуу
 
2015 оны 06 сарын 24                                                                              Лхагва гараг
 
1. Б.Алтанхүүд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгч: Д.Лувсандорж
 
2.Б.Ганбатад холбогдох эрүүгийн хэрэг/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Ганбатад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дүүргийн 4 дүгээр прокурорын газарт буцаав.
Шүүгч: Д.Лувсандорж
 
3. О.Даринчулуун, П.Алтантүлхүүр нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2/
Шийдвэрлэсэн байдал:О.Даринчулуун, П.Алтантүлхүүр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял тус тус шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгч: Д.Лувсандорж
 
2015 оны 06 сарын 26                                                                             Баасан гараг
 
1. Д.Сампилноровт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
Шүүгч: Д.Лувсандорж
 
2. Б.Баярсайхан, О.Сүхбат, Н.Шинэбат, Б.Доржпалам нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6/
 
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, мөн шүүгдэгч Б.Баярсайханы өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны тов давхацсан учир шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулав.  
Ерөнхий шүүгч Н.Одонтуул,
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг