Шүүгч, ажилтнуудын биеийн тамир, спортын ур чадварыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх зорилгоор тэмцээн зохион байгууллаа
Шүүгч, ажилтнуудын биеийн тамир, спортын ур чадварыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх зорилгоор 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд волейбол, теннис, дартсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа.
Волейболын тэмцээнд нийт 5 баг оролцсоноос Д.Бавуу ахлагчтай баг 1 дүгээр байр, З.Түвшинтөгс ахлагчтай баг 2 дугаар байр, Б.Нартандах ахлагчтай баг 3 дугаар байр
Теннисний тэмцээнд баг тус бүрээс эрэгтэй нэг нэг хүн оролцсноос З.Түвшинтөгс ахлагчтай баг 1 дугаар байр Н.Одонтуул ахлагчтай баг 2 дүгээр байр Б.Нармандах ахлагчтай баг 3 дугаар байр
Теннисний тэмцээнд баг тус бүрээс эмэгтэй нэг нэг хүн оролцсноос Д.Бавуу ахлагчтай баг 1 дүгээр байр Н.Одонтуул ахлагчтай баг 2 дүгээр байр З.Түвшинтөгс ахлагчтай баг 3 дугаар байр
Дартсны тэмцээнд нийт 5 баг оролцсоноос Б.Нармандах ахлагчтай баг 1 дүгээр байр Д.Бавуу ахлагчтай баг 2 дугаар байр З.Түвшинтөгс ахлагчтай баг 3 дугаар байрыг тус тус эзэллээ.