ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫГ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАВ
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Налайх дүүргийн “Амь-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нартай хамтран ажиллаж, тус шүүх дээр эмнэлгийн эмч мэргэжилтнүүд яаралтай тусламжийн багаж хэрэгсэлтэй хүрэлцэн ирж шүүгч, ажилтнуудад эмнэлгийн анхан шатны үзлэг оношилгоо хийж, цусны даралт, биеийн жин үзэж, цусан дахь сахарыг тодорхойлон, эрүүл мэндийн зөвлөгөө өгөв.
Цаашид тус шүүхийн шүүгч ажилтнуудыг, иргэдэд үзүүлдэг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд тогтмол хамруулахаар боллоо.
Мэдээг бэлтгэсэн шүүгч Д.Уранчимэг, шүүгчийн туслах Д.Амарзаяа