АЖИЛ ХЭРГИЙН ХАМТАРСАН ЯРИЛЦЛАГА, УУЛЗАЛТ

2015-06-25     

Шүүхийн шинэтгэлийн салшгүй нэг хэсэг болох үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай үйлчлэх ажлын хүрээнд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар Налайх дүүргийн хороодын засаг дарга нартай “Ажил хэргийн хамтарсан уулзалт ярилцлага”-ыг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав.
 
 
Энэхүү уулзалт ярилцлагаар иргэд байгууллагуудын хаяг байршил, шилжилт хөдөлгөөн, энэ талаарх холбогдох баримт өрхийн бүртгэлийн дэвтэр хөтлөлт, гэр бүлийн гишүүдийн талаархи мэдээллийг хуульд заасан үндэслэлээр шүүхэд тодорхойлох журам, иргэдийн төлбөрийн чадварыг тодорхойлох санхүү орлого хөрөнгийн талаархи холбогдох мэдээллийн бүрдэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэр мэдэгдэх хуудас хүргэх, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Шүүх, Засаг дарга, нийгмийн ажилтны оролцоо сэдвийн хүрээнд харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Уулзалт ярилцлага харьяа нутаг дэвсгэрийн иргэд байгууллагуудын холбогдох мэдээллийг бүрэн зөв гарган ирүүлэх, шүүхийн үйлчилгээг хуульд нийцүүлэн шуурхай явуулахад ахиц дэвшилтэй ажил хэрэгч болж өндөрлөв.
 
 
 Мэдээг бэлтгэсэн шүүгч Д.Уранчимэг, шүүгчийн туслах Д.Амарзаяа