Шинээр томилогдсон шүүгч тангараг өргөв

2015-06-25     

 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар зарлигаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчээр томилогдсон Н.Баярсүрэнгийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд тус шүүхийн шүүгч, ажилтнууд оролцов.