Сургалт, хэлэлцүүлэг үргэлжилж байна

2015-06-24     

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүхийн тамгын газрын дарга нар, шүүхийн захиргааны ажилтнуудыг оролцуулан зохион байгуулж буй "Шүүхийн захиргааны удирдлага” сэдэвт, сургалт хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж байна.
 
 
 
Сургалт, хэлэлцүүлэгт оролцогчид хэргийн хөдөлгөөний удирдлагын үндсэн ойлголт, түүнийг хэрэгжүүлж буй олон улсын сайн туршлагаас суралцахын зэрэгцээ Монгол Улсын шүүхийн тогтолцоонд шинэ тутам хэрэгжиж буй хэргийн хөдөлгөөний удирдлагын өнөөгийн байдал, туршлага, сургамжийг хэлэлцэж байна. Энэ сургалт, хэлэлцүүлгийг удирдан чиглүүлж буй АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч Жеффри Апперсон нь хэргийн хөдөлгөөний удирдлагаар сургалт, семинар, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн олон улсад нэр хүндтэй хуульч юм.
 
 
Өнөөдөр үдээс хойш үргэлжлэх сургалт, хэлэлцүүлгээр шударга ёсыг хамгаалахад иргэдийн төлөөлөгчийн оролцоо, шүүхэд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах үндэслэл, шаардлага, Монгол Улс дахь шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тогтолцоо, цаашид анхаарах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 
 
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР