Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.06.15- 2015.06.19)

2015-06-22     

2015.06.16                                                                                                 Мягмар гараг
 
1. С.Төрбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шүүгч Д.Бавуу
 
Шийдвэрлэсэн байдал: С.Төрбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28.992.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, С.Төрбатад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 28.992.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 9.792.000 төгрөгөөр торгох ялын зарим хэсэг болох 1.000.000 төгрөгийг нэмж нэгтэн, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 29.992.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, С.Төрбатын урьд цагдан хоригдсон 53 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж буюу 10.176.000 төгрөгийг түүнд оногдуулсан 29.992.000 төгрөгний торгох ялаас хасч тооцож, С.Төрбат нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохоор шийдвэрлэв.
 
2. Д.Ган-Утаст холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Чинзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулах хүсэлт гаргасныг хангаж, Д.Ган-Утаст холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав. 
 
2015.06.17                                                                                                       Лхагва гараг
 
1. Д.Нугааржаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шүүгч Д.Бавуу
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Нугааржаргалд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
 
 2. О.Даринчулуун, П.Алтантүлхүүр нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2/
Шүүгч Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах хүсэлт гаргасныг хангаж, О.Даринчулуун, П.Алтантүлхүүр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2015 оны 06 сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
        
2015.06.18                                                                                                     Пүрэв гараг
 
1. М.Айжаны цагдан хоригдсон хоногийг торгох ялд тооцуулах тухай
Шүүгч: Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Ботагара овогт Мухитхааны Айжаны цагдан хоригдсон 38 хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгөөр үржүүлж, үүнийг төлөөгүй үлдсэн 7.005.400 төгрөгийн торгох ялаас хасч, ял эдэлсэнд тооцож шийдвэрлэв.
 
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Гад овогт Даваахүүгийн Уянгын цагдан хоригдсон 37 хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгөөр үржүүлж, үүнийг төлөөгүй үлдсэн 6.945.400 төгрөгийн торгох ялаас хасч, ял эдэлсэнд тооцож шийдвэрлэв.
Шүүгч Д.Чинзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Мухитхааны Айжаны цагдан хоригдсон 38 хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгөөр үржүүлж, үүнийг төлөөгүй үлдсэн 7.005.400 төгрөгийн торгох ялаас хасч, ял эдэлсэнд тооцож шийдвэрлэв.
 
3. Д.Ган-Утаст холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Чинзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Ган-Утаст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оноож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
 
2015.06.19                                                                                                  Баасан гараг
 
1. Г.Бат-Оршихт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шүүгч Д.Бавуу
 
Шийдвэрлэсэн байдал: Г.Бат-Оршихт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оноож, 2 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялыг 1 жил 06 сар тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
 
2. С.Жигдэнбэрхэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч иргэний хариуцагч татах хүсэлт гаргасныг хангаж, С.Жигдэнбэрхэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав. 
Шүүгч Д.Лувсандорж
 
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа