Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.06.08- 2015.06.12)
2015.06.08 Даваа гараг
1. М.Батмөнх, М.Өлзийням нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: М.Батмөнх, М.Өлзийням нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
2. С.Төрбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулав.
3. Э.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан шинжээч нарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулав.
4. Э.Луузанд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Луузанд 3 жил 6 сар хорих ял эдлүүлж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа