Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.06.02- 2015.06.06)
2015.06.02 Мягмар гараг
1. Н.Батнасанд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Н.Батнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9*9 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнээс 203.600 төгрөг гаргуулан хохирогч С.Энхжаргалд олгуулахаар шийдвэрлэв.
2015.06.03 Лхагва гараг
1. П.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: П.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэв.
2. Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, А.Алтантулга, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан, Б.Ганцоож нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2/
Даргалагч, шүүгч Н.Одонтуул, шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Бэсүд овогт Бат-Эрдэнийн Бат-Оргил, Монгол овогт Чулуунхүүгийн Оргилболд, Гурван хар овогт Алтанцэцэгийн Алтантулга нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар А.Алтантулгад эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Оргил, Ч.Оргилболд нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.6, 52.8 дах хэсэгт зааснаар Б.Бат-Оргил, Ч.Оргилболд нарт оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид, А.Алтантулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Оргил, Ц.Оргилболд, А.Алтантулга, Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нар нь тус бүр 11 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, Б.Бат-Оргил, Ц.Оргилболд, А.Алтантулга нарын цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дүгээр зүйлийн 62.1, 62.4 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй Б.Бат-Оргил, Ц.Оргилболд нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
2015.06.04 Пүрэв гараг
1. М.Батмөнх, М.Өлзийням нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2/
Шүүгч: Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: М.Батмөнх, М.Өлзийням нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэв.
2015.06.05 Баасан гараг
1. Б.Баатарсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: Б.Баатарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Баатарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын зарим хэсэг буюу 4 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
2. Б.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96./
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд шүүх хуралдаан давхацсан учир Б.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж Б.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулав.
Даргалагч, шүүгч Н.Одонтуул, шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа