Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.06.15)
2015.06.15
1. Ж.Батхишигийн хүсэлттэй С.Наранмандахтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангав.
2. Р.Равжаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. М.Сайрангүлийн хүсэлттэй Т.Бэрхболдтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангав.
4. Ш.Сосорбарамын хүсэлттэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 978 дугаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх тухай иргэний хэрэг
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Нармандах
Бүрэлдэхүүнд: Шүүгч Л.Энхбилэг
Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хангав.
5. Ц.Батзоригийн нэхэмжлэлтэй Ж.Ганболдод холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж 17.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.
6. Ц.Одгэрэлийн нэхэмжлэлтэй Г.Гантулгад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
Тойм гаргасан: Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа