Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.05.11- 2015.05.15)

2015-06-12     

2015.05.11
 
1.  Ц.Дорж, П.Цэрэндорж, Б.Баяраа нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.4/
Даргалагч шүүгч Д.Бавуу, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч П.Цэрэндорж нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
 
2. М.Гансүлдэдхолбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1/
Даргалагч, ерөнхий шүүгч Н.Одонтуул
 
Шийдвэрлэсэн байдал: М.Гансүлдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийдвэрлэв.
 
2015.05.12
 
1.  Г.Мөнхзаяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Даргалагч шүүгч Д.Чинзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд шүүх хуралтай шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хангаж, Г.Мөнхзаяад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
2. Н.Дагвацэрэн, Н.Оюунбат, А.Баттулга, У.Төгөлдөр нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2/
Даргалагч шүүгч Д.Лувсандорж
             
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаарзүйлийн
208.1.2дахь хэсэгт зааснаар Дүүргийн 4 дүгээр прокурорын газраас Н.Дагвацэрэн, У.Төгөлдөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, Н.Оюунбат, А.Баттулга нарыг бүлэглэн хохирогчийн эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Н.Оюунбатад оногдуулсан 3 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Баттулгад 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, шийдвэрлэв.
 
2015.05.13
 
1. Б.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2/
Даргалагч шүүгч Д.Бавуу
           
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар уул, уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр Б.Эрдэнэ-Очирт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар  хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэ-Очирт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэв.
 
2. Д.Дувдандоржид холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 181 дүгээр зүйлийн 181.3/
Даргалагч шүүгч Д.Бавуу, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Дувдандоржид холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
 
3.  Ө.Капизбек, Х.Болот нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Даргалагч шүүгч Д.Лувсандорж
 
Шийдвэрлэсэн байдал: Ө.Капизбек, Х.Болот нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ө.Капизбек Х.Болот нарт тус бүр оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэв.
 
 
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам