Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.06.11)

2015-06-11     

2015.06.11  
1. П.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох албадан дуудлага худалдааг зөвшөөрөхгүй байгаа тул албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаав.
 
2. Д.Баяраагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг 
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Нармандах
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг  нь хэрэгсэхгүй болгов.
 
3. С.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй Ч.Батхишигт холбогдох эцэг тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Нармандах
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
 
 
 
Тойм гаргасан: Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа