Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.06.05)
2015.06.05
1. Н.Хоролсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Гантулгад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
2. “Хөшөө цайдам” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Нэргүй, БХДЗ дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулан, зохигчдыг эвлэрэх боломжтой гэж үзэн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хэргийг шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.
Тойм гаргасан: Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа