Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.06.04)
2015.06.04
1. Ч.Цэрэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангав.
2. Д.Амардэлгэрийн нэхэмжлэлтэй Д.Мөнхбаатарт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд зааснаар гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.
3. Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй Н.Сайнцогд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
4. П.Оюунбилэг нарын нэхэмжлэлтэй Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох албадан дуудлага худалдааг зөвшөөрөхгүй байгаа тул албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай
Даргалагч: Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангүлийн хүсэлтийг үндэслээд шүүх хуралдааныг 2015 оны 06 сарын 11-ний өдрийн 9 цаг хүртлэх хугацаагаар хойшлуулав.
Тойм гаргасан: Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа