Шүүгч Л.Энхбилэг сургалт зохион байгуулав
Тус шүүхийн шүүгч Л.Энхбилэг шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулж “ГЭМ ХОР УЧРУУЛСНААС ҮҮСЭХ ҮҮРГИЙН ШААРДАХ ЭРХ, ҮНДЭСЛЭЛ, ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭНД АНХААРАХ АСУУДАЛ” сэдвээр 2 цагийн сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо.
Тэрээр сэдвийн хүрээнд онолын болон тус шүүхээр 2013-2014 онуудад шийдвэрлэсэн шийдвэр, Улсын дээд шүүхээр хянагдсан тогтоолыг уншиж судалж дээрх төрлийн маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, хууль хэрэглээний талаар шүүгч нартай санал солилцон харилцан ярилцлаа.
2015.05.10