Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.05.25 - 2015.05.29)
2015.05.25
1. Ц.Дорж, П.Цэрэндорж, Б.Баяраа нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.4/
Даргалагч, ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Ц.Доржид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж, П.Цэрэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 8 сар хорих ял, Б.Баяраад хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
2. С.Ансаганд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: С.Ансаганд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
2015.05.26
1. Б.Энхтөрд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Б.Энхтөрд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
2015.05.27
1. Э.Батболдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: Э.БатболдодЭрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэж, түүнээс 110.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.Эрболотод олгохоор шийдвэрлэв.
2015.05.28
1. Б.Пүрэвзүн, Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, А.Алтантулга, Ц.Адъяасайхан, Б.Ганцоож нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2/
Даргалагч, ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Даргалагч шүүгч сургалттай тул Б.Пүрэвзүн, Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, А.Алтантулга, Ц.Адъяасайхан, Б.Ганцоож нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 13:00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
2. Н.Энхжаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: Н.ЭнхжаргалдЭрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэж, түүнээс 274.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Пүрэвдоржид олгохоор шийдвэрлэв.
2015.05.29
1. О.Батхуягт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шүүгч Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч О.Батхуягыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгэж шийдвэрлэв.
2. Б.Бямбацэндэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2/
Шүүгч Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Бямбацэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа