Шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн уралдааны дүн гарлаа

2015-05-31     

"Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил, мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудын дунд ажил, мэргэжлийн уралдааныг 2015 оны 5-р сарын 27-нд зохион байгууллаа.
 
 
Уралдаанд 8 бүсээс шалгарсан шүүгчийн туслах 11, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 11 нийт 22 захиргааны ажилтан оролцож мэргэжил, ур чадвараараа өрсөлдөж дараах байрыг эзэллээ.
 
 
Шүүгчийн туслах:
1-р байранд Сум дундын 3-р шүүхийн шүүгчийн туслах Т.Батзаяа 85 оноо
2-р байранд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн туслах Б.Мөнгөнцэцэг 83 оноо
3-р байранд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Урангуа 75 оноо
 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:
1-р байранд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранжаргал 78 оноо
2-р байранд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам 70 оноо
3-р байранд Сум дундын 9 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун 70 оноогоор тус тус шалгарлаа.
 
Уралдаан 4 үе шаттайгаар явагдаж шүүгчийн туслах тест, бодлого, аха, центавраар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тест, түргэн бичлэг, аха, центаврын тэмцээнээр өрсөлдсөн.
 
 
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын тэмцээн 4 дүгээр сарын 20-с 22-ны өдрүүдэд болсон Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн сургалтын үеэр явагдсан бөгөөд график дизайн, хакер, тест гэсэн 3 үе шаттайгаар өрсөлдөж дараах байрыг эзэлсэн.
 
1-р байранд Сум дундын 4 дүгээр шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн С.Мижиддорж 78 оноо
2-р байранд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Г.Мөнхбаяр 76 оноо
3-р байранд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүх, Сум дундын 12 дугаар шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж 75 оноо
 

 
Уралдаанд оролцсон мэдээллийн технологийн мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэе.
 
 
Шүүхийн ерөнхий зөвлөл