Эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн сургалт боллоо

2015-05-29     

Дүүргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчдийн салбар хорооны ажлын төлөвлөгөөний дагуу “Сувд” алжаал тайлах төвийн уламжлалт эмчилгээний эмч Д.Сайханцэцэг 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхийн шүүгч, ажилчдад "Алжаал тайлах, зөв хооллох нь эрүүл амьдрахын үндэс" сэдвээр сургалт зохион байгуулав. Уг сургалтын үеэр шүүгч, ажилтнууд сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлаа. Мөн уламжлалт бариа заслаар ямар ямар эмчилгээг хийж болдог болон хүний амьдралд өдөр тутам хэрэгцээтэй, хэрэгжүүлж байх зүйлсийн талаар дэлгэрэнгүй зааж тайлбарласан, хамт олны эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй сургалт болов.