Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.05.28)
2015.05.28
1.Т.Өргөтогтохын нэхэмжлэлтэй Б.Батболдод холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Б.Одончимэгийн нэхэмжлэлтэй Б.Хасбаатарт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
3. Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй эмчилгээний үр дүн болон өвчний улмаас нэр бүхий 22 этгээдийн эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоох тухай иргэний хэрэг
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангав.
Тойм гаргасан: Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа