Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.05.04 - 2015.05.08)
2015.05.04
1. С.Эрдэнэтуяад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/
Даргалагч, шүүгч Д.Чинзориг,
шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар С.Эрдэнэтуяад 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
2. Д.Амгаланд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Д.Амгаланд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
2015.05.07
1. Э.Соронзонболд, Б.Мөнхбат, Х.Ёндонравдан, Д.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Энхбатын Соронзонболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,
Далхаагийн Ганбаатар, Баттогтохын Мөнхбатад, Хөнхөөгийн Ёндонравдан нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаатар, Б.Мөнхбат, Х.Ёндонравдан нарт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ганбаатар, Б.Мөнхбат, Х.Ёндонравдан нар оногдуулсан хорих ялыг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
2. Б.Мөнхнямд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхнямд 3 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
2015.05.08
1. Г.Ган-Эрдэнэ, М.Мягмарсүрэн, М.Батсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3/
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнэ, М.Мягмарсүрэн, М.Батсайхан нарыг тус бүр 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул