Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.04.27 - 05.01)
2015.04.27
1. Д.Амгаланд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шийдвэрлэсэн байдал: Хохирогч С.Оюунчимэгийн эрүүл мэндийн байдал хүнд байгаа, өнөөдөр өглөө утсаар холбогдоход Баян суманд гэртээ эмчилгээ хийлгэж байгаа гэсэн тул шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 13.00 цаг хүртэл хойшлуулав.
2015.04.28
1. М.Батсайхан, Б.Батцолмон нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал:Мягмарын Батсайхан, Баяржаргалын Батцолмон нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батсайханд энэ тогтоолоор оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 01 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 09 хоногийн зарим хэсэг болох 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батцолмонд оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батсайханд оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
2015.04.29
1. Д.Мягмаржавт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1/
Шүүгч Д.Бавуу
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Д.Мягмаржавт 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
2. Н.Цэрэнпүрэвт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 211.2/
Шүүгч Д.Лувсандорж
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар Н.Цэрэнпүрэвт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
2015.04.30
1. Г.Дуламсүрэн, Б.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Г.Дуламсүрэн, Б.Болдбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
2015.05.01
1. Ц.Алтанбаганад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шүүгч Д.Чинзориг
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ц.Алтанбаганад 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэв.
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуул