Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм

2015-05-04     

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Хуралдаанаар 3 үндсэн асуудал хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дүрэм шинэчлэн батлах тухай, Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай тогтоолыг тус тус баталлаа. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдээр ахлуулсан ажлын хэсгүүд хөдөө орон нутгийн Шүүхийн тамгын газруудад ажилласан талаархи нэгдсэн танилцуулгын эхний хэсгийг хэлэлцлээ.
 
Шүүхийн ерөнхий зөвлөл